УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцүүлгийн үеэр  Монгол улсад алтны нөөц бүрдүүлэх ёстой гэдгийг эрх баригчид ярьж байсан байлаа.  Харин Х.Болорчулуун гишүүн:  “УИХ-ын гишүүдэд ташаа мэдээлэл өгч байна. Яагаад алтны үнийн өссөнг нь бичээд буурсанг нь мэдээлээгүй юм бэ? УИХ-ын гишүүдийг мангар гэж бодоогүй биз дээ.  Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль намрын чуулганаар  хэлэлцэх асуудалд байгаагүй. Тэгтэл энэ хуулийг гэнэт хэлэлцсэн.  Унангуут нь  нэрийг нь өөрчлөөд дахиж оруулж ирж байгаа нь хэн нэгний ашиг сонирхол байна гэх хардлага төрж байна.” Хэмээн  өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.  

Энэ мэтэрэ хардлага төрүүлсэн  хуулийг  АН-ынхан  “цээжээрээ” хамгаалсаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ