Саяхан хорих газраас сулагдаад байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэргийг О.Байгаль гэдгийг олон хүн мэдэх болов уу. Тэрбээр АНУ-д гоо сайхны чиглэлээр бүрэн мэргэшсэн, “Байгаль” салоны эзэн. Хатагтай О.Байгаль нэгэн үе загварын тайзыг чимсэн топ модель төдийгүй 1990-ээд оны залуусыг шуугиулсан “Шүтээн” зэрэг хоёр, гурван ч кинонд сайхан төрхөө үлдээж чадсан азтай эмэгтэй.

Төрийн түшээдийн арын албыг найдвартай хамгаалж байдаг хатагтай нарын уулзалтаар хамгийн сайхан биетэй эмэгтэйгээр тодорсон.Ч.Сайханбилэгийн эхнэр загвар өмсөгч Байгаль цагтаа олон залуусын зүрхэнд шар ус хуруулж явсан цуутай бүсгүй. Түүнчлэн залуу ахуй насандаа тоглосон киноны дүр одоогоос гурван жилийн өмнө цахим сайтаар тарж, МУГЖ Д.Сосорбарамд мөөмөө хөхүүлсэн хэмээн цоллуулаад ч авсан билээ. 

Анх Алмазны бизнес эрхэлж амжилттай яваа хатагтай О.Байгал Италийн алдарт Valentino брэнд Монгол улс дахь салбар дэлгүүрээ Baigal брэндтэй хамтран нээсэн цаг саяхан. Гэвч нөхрийг нь хоригдож байх хугацаанд тус дэлгүүрт шалгалт оруулж, авилгалийн мөнгө тус дэлгүүрт шингэсэн байж магадгүй гэх утга бүхий захидалыг Итали руу явуулсан нь хатагтай О.Байгальд нэлээд хүнд тусаад байгаа сурагтай.