Хошин урлагийн "Шинэ Үе" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн залуу жүжигчин Ц.Алдармаагийн хувьд нэг хэсэг бараан сүүдэртэй мэт өдрүүд үргэлжлэн урлагаас хөндийрөөд байсан билээ.

Гэсэн ч энэ бүхнийг даван гарч уран бүтээлдээ эргэн орж, "Маш Нууц-2: Байтаг Богд" кино болон хамгийн сүүлд найруулагч Эрдэнэбилэгийн найруулсан "Ялагч" кинонд тоглосон. Хэдийгээр уран бүтээлдээ эргэн орж завгүй болсон ч түүний хувьд ганцаардсан хэвээр байгаа бололтой.

Учир нь өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-нд түүний төрсөн өдөр нь тохиож байгаа ч өөрийн фэйсбүүк хуудаснаа "Өнөөдөр миний төрсөн өдөр, одоогоор хэн ч алга" хэмээн пост бичсэн байв. 

Хувийн амьдралын хувьд тэрбээр нэг хүүтэй бөгөөд нөхрөөсөө салсан гэж яригдаж байсан ч зарим хэвлэлээр түүнийг нөхөртэйгөө эргэн нийлсэн хэмээн бичиж байсан билээ.