"Х-Түц" хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин А.Туяа өнгөрсөн амралтын өдрөөр ТВ5 телевизийн "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт оролцсон.

Тэрбээр энэ дугаарт оролцоход үзэгч олон түүний хувцаслалтанд нэлээд анхаарлаа хандуулжээ. Учир нь жүжигчин бүсгүй энгэрээ нэлээд задгай байдлаар хувцаслан иржээ. Үүнийг хүмүүс нэлээд шүүмжлэн "Олны танил хүн байж ингэж хувцаслах гэж дээ, сайхан бүсгүй байж улам ингэж задгай хувцаслах хэрэг байсан уу" гэх мэтээр бичсэн байв.

Хошин урлагийн хамтлагаасаа гарч бие даасан уран бүтээлч болсон тэрбээр сүүлийн үед хайранд умбасан зургуудаа цахим орчинд тараасаар байгаа. Харин одоогоор түүний найз залууг хэн гэдэг нь өдийг хүртэл тодорхой болоогүй л байна.