Канад хүү Оливьегийн тоглолтын бичлэгийг нэг үзэгч "Youtube"- дээр тавьсаны дараа олон сая хүн түүнийг үзжээ. Тэрээр 6 настайгаасаа огцом өсөж эхэлсэн бөгөөд одоо түүний өндөр нь 2.13 метр хүрчээ. "Тэр энэ лигээс ахлах ангийн лиг руу шилжих хэрэгтэй, Мэдээж түүнд зарим нэг хүндрэл учирч магадгүй ч Оливье одоо л өөрийгөө хөгжүүлж эхлэх хэрэгтэй" гэж багийнх нь дасгалжуулагч Режи Ли (Regy Lee) хэлжээ.

Түүний хувьд биеийн өндөр нь Oklahamo City Thunder багийн төвийн тоглогч Стивен Адамстай ижил гэсэн үг юм.