Аргентиний шигшээ ДАШТ-ий эхний тоглолтоо Исландтай хийж, 1:1 тэнцэхэд Л.Месси 11 метрийн торгуулийн цохилтоо алдсан билээ. Түүний энэ алдаа Аргентинчуудад хүнд туссан бололтой, Лео руу чиглэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор нэрт хөлбөмбөгч Диего Армандо Марадона Лео Мессиг өмөөрчээ. Тэрээр “Тоглогч байхдаа би 11 метрийн таван торгуулийн цохилтоо дараалаад алдаж л байсан. Гэсэн ч Марадона хэвээрээ л байна. Аргентиний баг Исландыг хожиж чадаагүй нь ганцхан торгуулийн цохилттой холбоотой гэж бодож болохгүй. Л.Месси тоглолтод өөрийгөө бүрэн зориулж, өгч чадах бүх зүйлээ өгсөн“ хэмээн ярьсан байна.