Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ БЯМБА ГАРИГ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсч 18-20 градус дулаан байна.

НЯМ ГАРИГТ: Бороо шиврэнэ. Салхи секундэд 8-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.