Өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын тамгын газрын дарга асан  Ц.Шаравдорж,  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар  МАХН-д элссэж батлахаа гардаж авна. Мөн тэдний нэг нь  намын генсек, нөгөө нь дэд дарга болно гэх “бор шувуу” өчигдөр оройноос эхлэн гарсан.  Тэгвэл  энэ “бор шувуу” оргүй биш ортой байжээ.  

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, УИХ-ын тамгын газрын дарга асан  Ц.Шаравдорж МАХН-ын генсек болсон байна.  Түүнээс цөөн зүйл тодруулснаа хүргэж байна.

-          МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ шүү дээ.  Та МАХН-д хэзээ гишүүнээр элссэн бэ?

-          1984 онд би МАХН-д гишүүнээр элссэн. 16 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа МАХН-аас нэр дэвшиж байсан.  Үүний дараа Монгол улсын их хурдын тамгын газрын даргаар ажиллаж байх үед Монгол улсын төрийн албаны тухай хуульд заасны  дагуу би намаасаа гарсан хүн.  дараа Монгол улсын их хурдын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгснөөсөө хойш бол энэ талаар их бодсон. Өнөөдөр МАХН-ынхаа гишүүнчлэлийг сэргээж байна.

-          Цаашид хэрхэн ажиллах вэ?

-          Цаашид хэрхэн ажиллахыг хараарай.  Намынхаа зүгээс зохион байгуулах ажлуудад оролцох болно.  

-          МАХН-ын  генсек болно гэж байсан?

-          Түрүүн надаас нэг хүн та генсек болох гэж байгаа юм уу гэж асууж байсан.  Тийм бор шувуу ниссэнг бол мэдэхгүй.  Одоо МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь ажлаа хийж л байгаа ш дээ.  Ийм л хариулт байна.

Харин  МАХН-ын дэд дарга болно гэгдээд байсан  Б.Бат-Эрдэнэ  дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  Тэрбээр “МАХН-д элссэн хэмээх мэдээлэл гаргасан нь цэвэр гүтгэлэг, гүжир гүтгэлгээ зогсоо. Элдэв худал мэдээлэлд битгий итгээрэй. МАХН-д орох гэсэн яриа байхгүй” хэмээн албан ёсоор мэдээлэл хийлээ.

А.Баярмаа