Японд гурван өдөр дарааллан орсон усархаг борооны улмаас зам талбай, томоохон худалдааны төв зэрэг усанд автжээ.

Японы NHK телевизийн сүүлийн үеийн мэдээгээр борооны улмаас одоогийн байдлаар 27 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн ор сураггүй алга болсон бөгөөд 1,6 сая иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлжээ. Ихээхэн хохирол учруулаад буй уг бороо гурван сар орсон борооны хэмжээтэй дүйцхүйц усархаг байсан аж.

Цаг уурын газраас бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Японы ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суйга хэлэхдээ 48,000 орчим цагдаагийн албан хаагчид болон бусад аврах багийхан усанд автсан бүс нутгуудад ажиллаж байна гэжээ. 

www.Seen.mn