Нэг хэсэг Монголын сайхан хосуудын нэгээр нэрлэгдэж бие биедээ дуу хүртэл зориулж явсан жүжигчин П.Шүүдэрцэцэг дуучин Тэмпо нар нэг л өдөр харилцаагаа дуусгаж холбоогоо тасалсан билээ.

Үүнээс хойш ганц бие явсан жүжигчин П.Шүүдэрцэцэг "Драмын театр"-ын жүжигчин Тодгэрэлтэй хайр сэтгэлийн холбоотой болсноо олон нийтэд ил болгож хамт байх мөч болгоноо сошиал хуудсандаа хуваалцах болсон. Үүнд эгдүүцсэн үү "Mixx" хамтлагийн дуучин Тэмпо "Ex calling" хэмээх дуугаа саяхан гаргаж олон хүний анхаарлыг татаад байсан юм.

Тэгвэл жүжигчин П.Шүүдэрцэцэг Тэмпо нарын хамтдаа зураг авалтанд оролцож их л дотно байдлаар зургаа авхуулсан нь тэднийг эргэн нийлсэн үү гэх бодлыг фенүүдэд өгчээ. Ямартай ч эксүүдийн хамтдаа оролцсон зураг авалтын фото зургуудаас хүргэе. 

www.Seen.mn