Өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан О.Анужингийн хувьд тэрээр 13 наснаасаа урлагт хөл тавьжээ.

21 насандаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” 20 орны 150 бүжигчид оролцсон Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртсэн байна. Харин театрын тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж байжээ. Энэ жил О.Анужин амжилтаа ахиулж “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн байна. 

МУГЖ шагнал авсны дараа О.Анужин хэлэхдээ: “Баллетын урлагаар хичээллээд 13 жил болж байна. Дуурийн театарт ажиллаад найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ шагналыг дагаад маш том хариуцлага, маш том итгэл ирлээ. Багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж байна. Цаашид эх орныхоо нэрийг олон улсад гаргасан чанартай уран бүтээл хийнэ гэж амлаж байна. 23 насандаа төрийн өндөр дээд шагналыг хүртлээ. Миний хувьд ер бусын гайхалтай өдөр байна” гэжээ. 

Эх сурвалж: Seen.mn