Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 13 цагаас эхэлнэ. Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдахаас дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлжээ.

Түүнчлэн улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан цолтнууд бүртгүүлсэн байна. Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аварга  5, арслан 9, гарьд 6, заан 9, харцага 17, начин 42, нийт улсын цолтон 88 бөх хүч бяраа үзэх юм.