Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдрийн 14.00 цагийн үед ХУД нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа туул голоос 4 настай эрэгтэй хүүхэд голд живсэн байдалтай олджээ. 

Энэ жил Туул гол үертэй байгаа ч хүмүүс гол дагуу их амарч зугаалж байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг анхааруулах хэрэгтэй цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.