Сайн байна уу.  Би та нартай сэтгэлээ онгойлгомоор байна. Надад зөвлөлдчих хүн олдохгүй юм. Би 3 хүүхэдтэй, 26 настай. Бусдын л адил нөхөртэйгээ, хүүхдүүдтэйгээ сайхан л амьдардаг.

Бид 2 тусдаа гараад удаагүй л дээ. 2 жил гаран болж байгаа юм. Ойрд жоохон хэрүүлтэй байгаа. Учир нь гэвэл ээж дүү нараасаа болоод л. Манай ээж жоохон архинд орчихсон юм. Манай нөхөр ээж 2 таардаггүй хүмүүс . Сав л хийвэл хэрэлджих гээд л. Би айлын том, 2 эрэгтэй дүүтэй. Дунд дүү минь эхнэр хүүхэдтэй тусдаа гарчихсан, бага дүү маань голдуу манайд амьдардаг.  Ээж маань ч бас намайг явснаас хойш их л ганцаарддаг болчихсон. Би тэрийг нь хараад л мэддэг. Хэрэндээ л ээжтэйгээ утсаар ярьж уулздаг. 

Харин сүүлийн 3н сар ээж дүү маанв манайд ирж амьдарч байгаа. Гэртээ ч очихгүй байгаа. Xамгийн хэцүү нь ээж маань орой ажлаа тараад ирэх болгондоо бас мөнгөтэй болох тоолондоо л архи уучихдаг.  Тэгээд л сав л хийвэл хэрэлдчих гээд л аягүй хэцүү. Нөхөр маань аягүй дуугай хүн. Сүүлдээ надаа ээж дүү чинь хэзээ явах вэ гээд л асууна. Би өмөөрөөд л За яахав дэ намайг л хань татаж байхгүй юу гэж залхталаа хэлнэ. Тэгээ л өглөө ажилдаа явна орой согтуу ирдэг үнэн хэцүү юм.  Ээж та уухаараа гэртээ хариад хоночих гэж хэлэхээр хөөлөө энэ тэр гээд л бөөн хэрүүл болно. 

Та уухаа больчихвол манайд амьдар л даа гэж хэлэхээр бас л хэрүүл. Ээжийгээ би үзэн ядаагүй, залхаагүй, зүгээр л хэцүү санагдах юм. Нөхөр маань гэрээсээ үргэчих вий гэж бодох юм. Бас хадмуудааса их санаа зовох юм. Би зүгээр л ээжийгээ заримдаа гэртээ байгаасай гэж л хүсэх юм. 

Нөхөр маань ч бас яваасай гэж их боддог юм шиг байна лээ. Би ээжийгээ гомдоомооргүй байдаг. Яах ёстой юм бол оо. Ингэж байгаад нөхөргүй болчих вий гэж айна. Ээжийгэ гомдоочих вий гэж айна. Ээж нөхөр хоёрыгоо хэрэлдчих вий ч гэж айх юм даа. Үнэхээр сэтгэлийн шаналал болоод байна. Бага хүүхэд маань 1 сартай дэндүү жоохон болохоор хэрүүл гэдэг зүйлээс их айх юм аа би.