Өнөөдөр УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн хуралдаан болно.  Хуралдаанаар энэ долоо хоногт хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэх юм.   Тодруулбал энэ долоо хоног УИХ-ын нэгдсэн чуулганаар:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Соёлын өвийг хамгаалах тухай, Газрын тосны тухай, Газрын тухай Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг  тус тус хэлэлцэх юм.  

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах юм.  Нам, бүлгийн хуралдааны мэдээг бид эргэн мэдээллэх болно.

А.Баярмаа