Энэ жилийн баяр наадмаар шинэ аварга тодорч, сайхан наадам болсон билээ. Харин үүнтэй зэрэгцэн жалга довны хэрүүл нэлээд даамжирсан. Тэгвэл шинэ аварга Н.Батсуурь энэ талаар өөрийн сэтгэгдэлээ ингэж илэрхийлсэн юм. 

Та бүгдээс хичээнгүйлэн гуйж байна. Бид шинэ аваргатай болоод бүгд баярласан омогшсон( бидний хамгийн их хайрладаг сэтгэл гаргадаг спорт) яахав бид хэтэрхий нутгархаг байж болно л доо.

Гэхдээ тоотой хэдэн хүний энд тэнд хийсэн хэрүүлээс болж Увс гэдэг аймагт харьяалагдах бүх хүмүүсийг ингэж доромжлон гүтгэх нь байж болохгүй зүйл. Та бүгдийн хэдэн өдрийн доромжлол гүтгэлгээс болж Увс аймгийн гэсэн тодотголтой өсвөр насныхан болон залуучууд ихээхэн эмзэглэж байна бидэнд ямар ч буруу байхгүй байтал хэдэн хүний бичсэн пост сэтгэгдэл зэргээс биднийг ингэж доромжлох нь биднийг сэтгэл санааны асар их хямралд оруулж байгаа тул одоо ухаалгаар хандаж биднийг доромжлохоо болихыг хүсэж байна.

Бид бүгд л Монголоо гэсэн сэтгэлтэй ёс заншлаа дээдэлдэг Улсаа хөгжүүлэхийн төлөө боловсорч буй хүмүүс шүү дээ гуйя одоо болиоч!