Ерөнхий Сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг сүүлийн үед шударга ёс ярих дуртай болсон билээ.

Харамсалтай нь тэрээр өөрөө төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ тийм ч шударга нэгэн байгаагүйг олон баримт нотолдог. Түүний ахлах зөвлөх асан А.Гансүх, хүргэн бөгөөд ЗГХЭГ-ийнх нь дэд дарга асан Г.Дэнзэн нар их хэмжээний мөнгө луйвардаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан болохыг шүүх тогтоосон. Үүнээс гадна Ерөнхий сайд байхдаа Н.Алтанхуягийн санаачилсан гэх олон ажлууд ч хэлбэрийн төдий байсан нь нууц биш. Үүнийг нотлох энгийн нэгэн жишээг өгүүлье.

 2013 оны 12 сарын 13-нд Шинэчлэлийн Засгийн Газрын санхүүжилтээр анхны архигүй клуб гэгч байгуулагджээ. Энэ үеэр Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг: "Архи, согтууруулах ундаагүйгээр хүмүүс нөхөрлөж, ярилцаж, бүжиглэж, амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болохыг залуустаа хэлж уриалахын зэрэгцээ тийм орчинг нь бүрдүүлж өглөө" гэж байв.

Харамсалтай нь архигүй клуб байгуулна гэж улсаас мөнгө авсан, Гандангийн уулзвар дээр байрлах уг “Залуус-21” клуб гэгч нь өдгөө "Зурагт" худалдааны төв болсон байна.

sonin.mn