Энэ жилийн наадмаар шинэ аварга Н.Батсуурьтай есийн даваанд хүч үзэн үзүүрлэсэн Ч.Санжаадамба аварга долоогийн даваанд Ш.Мөнгөнбаатартай барилдаж сонгооны барьцнаас өвдөг шороодуулсан билээ.

Тэрбээр барилдах явцдаа гарандаа хүнд бэртэл авч эмнэлгийн машинд хэсэг удсан. Учир нь эмнэлгийнхэн түүний бэртэлийг тогтоож хүнд бэртэл авсан болохыг сануулж, гаранд нь боолт хийсэн боловч аварга маань наадамчин олноо хүндэлж барилдсан аж. Наадмын дараа Ч.Санжаадамба аварга ГССҮТөвд очиж гарынхаа зураг авахуулахад эрхий хурууны яс нь хугарч, савхан холбоосууд нь цуурсан байсныг гипсдүүлж боолгосон байна. Хугарч, цуурсан ястай ч тэвчээр гарган үнэнхүү шударга барилдаж наадамчин олноо баясгасан сайн барилдсан билээ.