Өнгөрсөн орой цахим ертөнцөөр АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярыг байцаахаар  өрөөндөө дуудаж буй бичлэг тарж олон хүний анхаарлааг татав.

Энэхүү бичлэгийг энэ оны тавдугаар сарын 03-нд хийсэн бөгөөд тухайн үед байцаалтын өрөөндөө хэд хэдэн удаа хоол цай оруулсан нь хүмүүсийн шүүмжлэлийн гол бай болжээ. Зарим нэг нь үүнийг эрх мэдэлтний өмнө бөхийдөг хүн шударга ажиллах уу гэх мэтээр бичсэн байлаа. Ямартаа ч С.Баярыг АТГ-ын дарга байцаалтын үеэр цайлсан нь олон хүнд таалагдаагүй бололтой.