Дэлхийн аваргад нэр хүндтэйгээр оролцож хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Хорватын шигшээ багийн хамгаалагч Анте Ребич төрөлх хотынхоо 500 хүний өрийг хувийн зүгээс төлжээ.

Энэ тухай түүний багын найз Шиндик хэвлэлийхэнд мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Бид хоёр багын найзууд. Анте дунд сургуульд байхдаа нилээд сахилагагүй атаман хүүхэд байсан. Харин хөлбөмбөгт дурлаж эхэлснээс хойш тэр өөрчлөгдсөн. Мэргэжлийн тамирчин болсныхоо дараа төрөлх Имотски хотынхоо өр төлбөртэй хэдий ч төлбөрийн чадваргүйгээсээ болж зовж яваа 500 хүнийг сонгон тэдгээрийн өрийг төлж барагдуулж байсан удаатай" гэжээ.