Казахстаны Санхүүгийн сайд  Бахыт Султанов ОХУ-ын гааль, Цагдаагийн газартай хамтран  Казахстанд  машин оруулдаг монгол мафийг шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ.

Сүүлийн үед дуулиан тариад байгаа энэ бүлэглэл ямар ч гаалийн шалгалт, татваргүйгээр хил нэвтрээд байгаа нь анхаарал татах болсон байна. Автомашинуудын ихэнх нь 2001-2010 онд үйлдвэрлэгдсэн Өмнөд Солонгосын Хюндай, Киа маркийн машинууд байгаа аж.

Энэ талаар Бахыт Султанов хэлэхдээ “Хаанаас энэ машинууд гараад ирэв, яаж бүртгүүлээд дугаар авав, яагаад татвар төлөөгүй байгаа вэ гэдгийг ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж, орж ирсэн маршрутыг судлаж байна. 3 жилийн өмнөөс эхэлсэн бололтой. Одоогийн байдлаар Монголоос ямар ч бүртгэлгүй 800 машин орж ирсэн нь тогтоогдоод байна. Тоо улам өсөх байх. Манай замын цагдаагийн газраас ийм машинуудыг шалгаж, хурааж байгаа. Машины эзэд хууль ёсоор авсанаа батлаж чадахгүй бол бид бүх машиныг дуудлага худалдаагаар зарж, улсын орлого болгох болно” гэжээ.

updown.mn