1. Гарны хэсгээр өвдөх


Ихэнх эрчүүдийн зүүн гараар өвддөг бол, эмэгтэйчүүдийн аль ч гар өвдөж болно. Зарим эмэгтэйчүүдийн хувьд зүрхний шигдээс болохоос өмнө тохойгоор нь өвдөлт мэдрэгддэг. Энэ нь өвдөлт зүрхээр дамжин, мэдрэлийн системтэй шууд холбогдсон байдаг нуруу нугасанд хүрдэг бөгөөд үр дүнд нь тархинд өвчний голомтыг мэдрэхэд саад учруулж, гар өвдөж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг байна.

2. Ханиалгахаа болихгүй байх


Ханиалгах нь олон учир шалтгаантай байдаг ба үүний нэг нь зүрх судасны өвчлөл юм. Тогтмол ханиалгах нь зүрхний үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор ягаавтар өнгийн цусыг ялгаруулдаг. Түүнчлэн зогсоо зайгүй ханиалгах нь амьсгал боогдох өвчний шинж тэмдэг гэж үзэх нь ч бий.

3. Хөл, шагай болон тавхай хавагнах


Хэрэв таны зүрх хэвийн ажиллахгүй бол цусан дахь шингэн асуудал үүсгэж, хөл болон тавхай хэсэгт нөлөөлнө. Үүнийг хавагнах гэж нэрлэдэг. Зүрх судасны өвчингүй хүнд ч илрэх боломжтой. Гэвч зүрх судасны өвчтэй хүмүүст энэ шинж тэмдэг түгээмэл илэрдэг учраас тоохгүй өнгөрч хэрхэвч болохгүй.

4. Хоолны дуршил буурч, огиудас хүрэх


Зүрх нь өвчилсөн ихэнх хүмүүс хоол хүнснээс бага хэмжээтэй хазсан ч гэлээ, хоол идмээргүй санагдаж, тэр дорхноо огиудас нь хүрч эхэлдэг байна. Энэ нь элэг болон гэдсэний эргэн тойрон дахь шингэн ходоод хоол хүнсийг сайтар шингээхэд сөрөг нөлөө үзүүлж буйтай холбоотой аж. Мөн хэвлийн өвдөлттэй холбоотойгоор огиудас хүрч, хоолны дуршил буурах тохиолдол бий. Эдгээрийн аль нь ч байсан мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

5. Хэт их сэтгэл зовних, тавгүйтэх


Ямар нэгэн байдлаар амьдралдаа хэт их санаа зовниж, тавгүйтэх нь зүрх судасны өвчинтэй холбоотой эсвэл зүрхийг өвчлүүлэх үндэс болдгийг хэд хэдэн судалгаагаар тогтоожээ. Сэтгэл зовнил нь стресстэй амьдрал эсвэл тэвдэх болон айж эмээхээс үүссэн хэд хэдэн шалтгаантай ч байж болно. Хэт их сэтгэл зовнил зүрхний “тачикардиа”-д нөлөөлж, цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрхний хэмнэлийг алдагдуулах үндэс болдог байна.

6. Ухаан алдах


Ухаан алдах болон нүд харанхуйлах нь зүрхний өвчтэй хүмүүст илэрдэг түгээмэл шинжүүд юм. Артерын судасны урсгалд саад учрах эсвэл зүрхний хавхлаг муудаж, улмаар цусны урсгал бөглөрснөөс болж зүрхэнд цус очих замыг асуудалтай болгодог байна. Хэрэв танд амьсгалахад хүндрэлтэй санагдах болон хэсэг хугацаанд нүд харанхуйлах мэдрэмж төрвөл тэр даруйд нь мэргэжлийн эмчид хандаарай.

7. Таны арьс цонхигор эсвэл хөхөвтөр болох


Энэ нь түгээмэл илрэх шинж тэмдгүүдийн нэг биш боловч тоолгүй өнгөрч болохгүй. Цусны судасны ялгаруулдаг улаан эсүүдийн тоо нэмэгдэж, улмаар зүрх цусаар дутагдах үед энэ шинж тэмдэг илэрдэг. Шоконд орох нь түгээмэл илрэх шинж тэмдэг ч, биеийн бүх хэсгийн арьс цонхийж, биеэр юм туурдаг байна. Биеэр юм туурахаас илүү шоконд орохоос сэргийлж, илүү ач холбогдол өгөх хэрэгтэй.

8. Арьсаар юм туурах эсвэл толбонууд үүсэх


“Дархлал судлал болон Харшлын Сэтгүүл”, мөн “Америкийн Зүрх Судасны Коллежийн Сэтгүүл”-д толбот үлд болон ярших нь зүрх өвчилж буйг илэрхийлэх хамгийн аюултай шинж тэмдгүүд болохыг дурджээ. Толбот үлдтэй хүмүүсийн 48% нь цусны даралттай байдаг бол, 29% нь их хэмжээний холестеролтой байдаг болох нь батлагдсан аж. Түүнчлэн яршиж буй шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийн 59% нь энгийн хүмүүсийг бодоход зүрхний шигдээс болох магадлал хамаагүй өндөр байдаг гэнэ.

Сэрэмжлэх нь асуудлыг шийдвэрлэх түлхүүр гэдгийг санах хэрэгтэй. Иймд зүрхийг өвчлүүлэх үндэс болдог архи, тамхинаас хол байж, дасгал хөдөлгөөн хийж, амьдралын зөв хэв маягийг бүрдүүлээрэй.
Эдгээр шинж тэмдгүүд нь зүрхний өвчтэй, зүрх нь өвчлөх гэж буй хүн бүрт илрэхгүй ч байж болох бөгөөд хамгийн түгээмэл илэрч болохуйц шинж тэмдгүүд гэдгийг анхаарна уу.