Шулуухан яриа хөөрөөтэй хийлч Дээгий буюу Дэлгэрцэцэг "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчээр ажиллахдаа олон хүн дэмжигчтэй болсон нэгэн.

Үүнээс гадна тэрбээр үг яриа нь ч нэлээд шулуухан хэлчихдэг.  Хатуу ч үнэн үгтэй, түүний үзэл бодол үргэлж олны анхаарлыг татдаг гэхэд хилсдэхгүй.  Өөрийгөө эр хүн шиг эр хүнтэй хамт амьдардаг хэмээн тодорхойлдог тэрбээр “Эрэгтэй хүн эцсийн эцэст ар гэрээ авч явах ёстой тэ, гэтэл манай хүүхнүүд өөрсдөө бүр аймар мундаг болчихсон байхгүй юу. Энэ эрийг хараад ч яах юм, ингэж амьдраад ч яах юм гээд эмэгтэйчүүд нь өөрсдөө зүтгээд эхлэхээр яалт ч үгүй баланс алдагдаад эхэлж байхгүй юу. Эр хүнийг мөнгө олдог болгох тэр хөшүүргийг, механизмыг эмэгтэй хүнээс маш сайн гаргаж байх ёстой байхгүй юу.

Тэгэх юм бол эрэгтэй хүн чинь ажиллаад, үүрэг хариуцлагаа ухамсарлаад явна. Тэгэхгүй бол нөхрүүдээ нульж хаячхаад би гээд л зүтгээд тэгснээ өөрөө бөөн уур бухимдлын үүр болж хувираад. Гэтэл нөгөө эрэгтэй нь энэ ингээд болгочихдог юм чинь гээд үр хүүхдээ хараад суучихдаг ч юм уу асах их тийм үзэгдлүүд байдаг” хэмээжээ. Энэ удаа хийлч бүсгүй маань эрчүүдээ биш эмэгтэйчүүддээ хатуу үнэнийг нь хэлээд авав.