Сайн байна уу, надад багахаан асуудал гараад та нараас зөвлөгөө авах гэсэн юм. Гэрийнхэнтэйгээ ярих гэхээр санаа зовоод болдоггүй ээ.

Би дөнгөж 20 гарч яваа залуухан бүсгүй. Аль багадаа аав ээжийгээ алдаж хүнд хэцүү амьдрлыг давж өдий хүрсэн. Би найз залуутайгаа үерхээд 1жил гаран болж байгаа юм л даа. Миний найзууд бүгд хань үр хүүхэдтэй болцгоосон. Миний мөрөөдөл ч гэх юм уу зорилго ч гэх юм уу хэхэ би нь сайхан халамжтай ханьтай болж аз жаргалтай баян, чинээлэг нь хамаагүй ээ элэг бүтэн үрсүүдээ тойруулчаад аав ээж нь гэж яриад л тийм л амьдралыг хүсдэг хүн л дээ. Би найз залуудаа их хайртай, би гэм нь жаахан муухай ааштай л байх л даа.

Анхандаа бид 2 их аз жаргалтай бие биенээ хүндлээд л жигтэйхэн гэж яана. Гэтэл одоо юм л бол хэрэлдээд л бие биенээ ойлгохоо больчихлоо. Дотроо юу бодож явдагийн байгааг мэдэх юм алга. Бид 2 бүр хамт амьдардаг. Манайхан ч тэр хүнд сайн, харин тэднийхэн надад жаахан дургүй.

Би нэг гайгүй боломжийн газар ажилладаг болохоор найз залуугаа ажилд оруулаад сайхан амьдарна гэж бодтол хардаад л үнэн хэцүү. Гэртээ танихгүй хүмүүс шиг л байдаг боллоо. Ажил дээр нэг л их жаргалтай хүмүүс гэвч цаана тийм биш.

Жич: Манай найз залуу надаас ах, өмнө нь хүнтэй сууж байсан, нэг хүүхдтэй, Би залуу хүн болоод ч тэр үү надад зөвлөгөө өгөөч