Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Б.Гангаамаа дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд  2018 оны долдугаар сарын 21-ний 11:00 цагт гарчээ.

Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансарын утсаар шууд холбогдожээ. Тэрбээр ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна.

Энд маш хүчтэй салх шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэв.  Энэ үеэр Нургу Шерпа ”Монголын уулчин Б.Гангаамаа К2 уулын оргилд дөнгөж сая амжилттай гарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Одоо Б.Гангаамаа бид хоёр К2 оргил дээр зогсож байна” гэж утсаар ярьжээ.