Жүжигчин Шүүдэрцэцэг хайр дурлалын хувьд азтай нэгэн гэмээр. Анх түүнийг МIXX хамтлагийн Тэмпотой үерхэж байхад нь хүн болгон л хамгийн тохирсон хос гэж байсан ч тэд хоёр тийш болсон.

Үүнээс хойш хэсэг хугацааны дараа дахин хайрын эзнээ тодруулан энэ харилцаагаа өнгөрсөн жилээс ил болгоод байсан билээ. Түүний дараагийн хайрын эзэн нь Драмын театрын жүжигчин Тодгэрэл байсан. Байсан гэдгийн учир нь хосууд үргэлж л хамт байгаа зураг зэргээ өөрсдийн цахим сүлжээнд нийтэлдэг байсан ч сүүлийн үед хамт байгаа зургаа тэр бүр оруулахаа байсантай холбоотой гэнэ.

Тиймээс зарим нэг хүн тэднийг түр зуур тусдаа байгаа бололтой хэмээн таамаг хүртэл дэвшүүлэх болжээ. Ер нь бол Шүүдрээ экс хайртайгаа рекламны зураг авалтанд орсноос хойш шинэ найз залуутайгаа хамт авахуулсан зураг тэр бүр харагдахаа больжээ. 

Шүүдрээгийн хувьд одоогоор найруулагч Ц.Хүсэлбаатарын хийж буй "Нинжин Сэтгэл" уран сайхны киноны зураг авалтанд оролцон завгүй байгаа аж.