Сайн байна уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр энд та бүхнээсээ сэтгэлийн бага ч гэсэн дэм авах гэсэн юм. Учир юу вэ гэвэл. Миний аав гэх хүн намайг ухаан орсон цагаас минь эхлэн архи гэдэг зүйлтэй нөхөрлөж өдийг хүртэл уусаар л байгаа.

Ээж дүү бид 3г уух тоолондоо хөөж тууж өвлийн хүйтэн цастай шөнө хүртэл худаг дээр унтахыг нь хүлээгээд сууж байсан өдрүүд олон. Аавын аав ээж гэх хүмүүс нэг хашаанд амьдардаг хэрнээ бид гуравын огт тоодоггүй тийм л хатуу сэтгэлтэй хүмүүстэй хамт 20 жил амьдарчээ. Ээж минь биднийг өмсөх хувцас идэх хоолоор дутаахгүй гэсэндээ өдөр шөнөгүй ажил хийдэг байсан. Хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс мөнгө зээлж наймаа хийх болсон ээж минь одоо өрөнд ороод их л хэцүү байгаа. Яг энэ үед 20 жил ханилсан хань нь ээжийг минь элдвээр доромжилж улам л гай болох нь их.

Ээжийн минь тэр их зовлон шаналал хэзээ дуусах бол гэхээс үнэхээр хэцүү байна. Би өөрөө нялх хүүхэдтэй болохоор ээждээ тусалж чадахгүй тэрэндээ ч тэр үү улам л их шаналж байна. Та нар минь надад сэтгэлийн дэм хайрлаач. Үнэхээр хэцүү байна.