Реппер Цэцэ буюу Цэцэнбилэг анх "Vanquish" хамтлагийн гишүүн гэдгээрээ хип хоп сонирхогчдын танил болсон билээ. Хамтлагийнхан уран бүтээл түр завсарлаж бие даасан уран бүтээлээ туурвиж олон бүтээлийн эзэн болсон.

Бие даасан уран бүтээлээ туурвиж байхдаа GEE-тэй үг хаялцан тэдний хооронд уран бүтээлийн тулаан буюу бие бие рүүгээ DISS хийж байсан. Энэ үеэс хойш хоорондоо тэр бүр таарахаа больж, өдийг хүртэл таагүй харилцаатай байсан. Энэ талаар Цэцэ оролцсон нэгэн нэвтрүүлгийн үеэр асуун GEE-н талаар хэрхэн бодолтой явдагийг нь тодруулсан юм. 

"GEE-г хөдөлмөрч шургуу залуу гэж боддог. Тэрнээс өмнө бол уран бүтээлээрээ DISS хийлцэн би бага зэрэг буруутай байсан уулзаад ярилцая гэж боддог байсан. Гэтэл Монгол хип хопчидын оролцсон ТООНОТ дуунд Цэцэ орж байгаа бол би дуулахгүй гэж хэлсэн гэнэ лээ. Тэрнээс хойш бол тэр хүнтэй яриад байх юм байхгүй юм байна гэж бодсон. Би хийдэг юм аа хийнэ, тэгэхээр одоо бараг л Би дуулвал GEE дуулахгүй гэх юман дээр очиход бэлэн л байгаа. Надад тэр үйлдэл нь онцгүй санагдсан. Яасан ч дуусдаггүй атаа хорсол вэ,  би голд нь ортол муулсан юм уу яасан юм бүү мэд"