​Сайн байна уу би 33 настай нягтлан мэргэжилтэй ажилладаг өөрийгөө сайн ээж, сайхан эмэгтэй гэдэгт итгэл төгс байдаг. Гэхдээ энэ бүхэн одоо юу ч биш санагдаж байна.

Учир нь 7 жилийн өмнө нөхөр минь солонгос явж 2 хүүхэдтэй орхиод явсан. Энэ хугацаанд би сайн эхнэр байж хүлээсэн гэж өөрийгөө боддог. Тэгсэн 1 жилийн өмнө нөхрөө өөр хүүхэнтэй хамт амьдарч бас 2 хүүхэдтэй болсныг мэдсэн. Тэр намайг хамгийн гол нь хуурч мөн нөгөө эмэгтэйг хүртэл хуурсан байсан. Хоёр хүүгээ бодохдоо ирээч гэж гуйж бас уучлахыг хүссэн боловч тэр намайг биш нөгөө эмэгтэйг сонгосон. Энэ мөчөөс эхэлж үнэхээр амьдрал дууссан юм шиг санагдах болсон. Бид гурав маш их санаж байна мартахыг хүсэвч чадахгүй байна, хоёр хүүгээ харах болгонд хамт өнгөрүүлсөн амьдрал минь нүдэнд харагдаж чадахгүй байна.

Би үнэхээр сэтгэлдээ түүнийг хүлээн гэр бүлээ аврахыг хүсч байна. Би яах ёстой вэ? Өөр хэн нэгнээр түүнийг орлуулахыг хүсэвч итгэхгүй мөн миний нөхрийн халамжийг гүйцэхгүй юм шиг… Би хүнтэй суухгүй гэж боддог хүүхдүүдээ сайн ээж байхын тулд л ингэж бодож байна. Миний нөхөр маш халамжтай сайн хүн түүн шиг зүгээр л намайг ойлгох хайрлах хүн таарах болов уу гэж хааяа боддог гэвч үгүй юм шиг нөхрөө мартаж чадахгүй гомдож бас санаж байна. Би ганцаардаж байна бүх зүйлийг амжуулах гэж хичээж байна гэвч бүх зүйл нэг л хоосон уйтгартай санагдах юм.

Бас эр хүний нөмөр нөөлөг тусламж үргэлж тулгарч байна. Эрчүүд танилций уулзий гэх боловч үргэлж нөхөртэйгөө зүйрлүүлж бас итгэл төрөхгүй юм. Би үнэхээр ганцаардаж байна зүгээр л чин сэтгэлээсээ зөвлөөч хүмүүсээ…