Сүүлийн үед "Абсолют" сүлжээ дэлгүүр муудсан бараа бүтээгдэхүүн борлуулж байна гэсэн гомдол удаа дараа гарсаар... Гэвч НМХГ-ынхан нүдэн балай чихэн дүлий суусаар байгаа нь олон иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. 

Иргэдийн мэдээлснээр тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн нэг биш, удаа дараа муудсан, хөгцөрсөн, хугацаа нь дууссан хятад бараа хөглөрч олон хүн хордох болсон гэх.

Баримт-1

2017 оны 8-р сард "Хүннү Молл"-д нээгдсэн Абсолют дэлгүүрийн хөгцөрч өмхийрсөн йогуртаас бага насны хүүхэд хордсон.
Баримт-2
Таван шард байрлалтай Абсолют дэлгүүр их хэмжээний хятад ногоо оруулж ирэн зарж байсан бөгөөд "Дроган" төвийн цайны газарт нийлүүлсэн бөгөөд ногооноос өт гарсан.
Баримт-3
13-р хороололд байрлах Абсолют дэлгүүрийн лаазалсан загас өмхийрч муудсан байжээ.Гурван иргэн хордсон
Баримт-4
Мөн тус дэлгүүрийн цагаан будаа хөгцөрч иргэдээс гомдол ирсэн тул устгалд оруулсан байдаг.
Баримт-5
Долоон буудалд байрлалтай Абсолют дэлгүүрийн ажилтнууд хугацаа нь дууссан бараа цалиндаа авч хордон эмнэлэгт хүргэгджээ. Нийт-10 хүн өвдсөн дотор гүйцэтгэх захирал, менежер гэх буриад хүртэл багтжээ.
Баримт-6 
Тус дэлгүүр хятад бараа савлан оруулж ирдэг, хаяг, шошгийг сольдог, хугацаа нь дууссан орос барааг дахин савлан Монгол руу оруулж ирдэг болохыг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй Сүхбаатар, Баянгол, Хан-Уулын Мэргэжлийн хяналтын хэлтэсүүд тогтоосон байдаг.
Баримт-7
Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга н.Батмагнай Абсолют хэмээх дэлгүүрийг хамгаалж байдаг. 60 тэрбумын нөлөөлөл бүхий энэ нөхөр авлига аван хамгаалсан уу, үгүй юу гэдгийг АТГ шалгах болжээ.

Учир нь "News.mn" сайтын сэтгүүлчийн асуултанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэхдээ, "Олон биш цөөн хүн хордсон учраас шалгаагүй" гэсэн утга бүхий маанаг хариулт өгчээ. Олон хүн хордохоор нь шалгах гэнэ. Монголчуудыг хордуулж байгаа Абсолют хэмээх хог новш авчирч ходоод руу шахдаг дэлгүүрийг улайран өмгөөлж байгааг ТЕГ, АТГ-ууд анхааралдаа авна уу. Мэргэжлийн хяналтын нөхдүүд авлигалд өртсөн байж болзошгүй тул хөндлөнгийн байгууллагууд шалгаж олон нийтэд мэдээлнэ үү.

bolod.mn