Г.Нандинзаяа буудлагын төрөлд амжилттай оролцож хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр шилдэг наймд Ираны хоёр, Хятад, Энэтхэг, БНСУ, Монгол, Сингапур болон Тайландын тамирчид үлдээд байсан юм.,

Улмаар шигшээд БНСУ-ын тамирчинтай 227.4 оноогоор тэнцээд нэмэлт буудлага гүйцэтгэсэн ч харамсалтай нь 9.8 оноо авч, 0.2 оноогоор хүрэл медаль хүртэв. Түүний авч ирсэн медаль манай улсын багийн төрөлт тэмцээнд хүртсэн гурав дахь медаль юм.