Би саяхан Монголд ирээд ажлын шаардлагаар өөрөөсөө дүү хүнтэй танилцсан юмаа. Энд байхдаа гол нь би уддаггүй буцдаг. Бид 2 зүгээр л хэн хэндээ татагдсан байх.

Хальт уулзаж салаад 3 хоногийн дараа дахиад таарсан, яагаад ч юм дотно сайхан мэдрэмж төрж илүү удаан хамт баймаар санагдсан. Тэрэнд ч бас тэгж санагдсан гэсэн. Би 30 хүрч яваа эмэгтэй нөгөөх маань дөнгөж 22 настай одоо холбоотой байдаг. Би яг дурлах гээд байна аа хэхэ. Тэр бас ганц бие, гол нь та хэдээс ямар зөвлөгөө авах гээд байгаа бэ гэвэл ийм олон насны зөрүүтэй хүмүүс амьдрал болдог уу?

Аль эсвэл зүгээр л түр зуурынх болов уу? Үнэндээ бол би алдмааргүй ч юм шиг санагдаад байгаа, би наснаасаа ер нь залуухан харагддаг гэхдээ насаа нуугаагүй үнэнээ хэлсэн. Тэр бол одоогоор нас хамаагүй гэсэн, ер нь энэ холбоог үргэлжлүүлэх үү зогсоосон нь дээр үү.

Харааж загналгүй зөвлөгөө өгөөрөй гол нь би эхнэр хүүхэдтэй хүнтэй зууралдаагүй зүгээр л надад хэтэрхий жаахан хүүхэд шиг санагдаад эргэлзээд байгаа. Энэ хүн бол болно бүтнэ гэж байгаа, хэр үнэн бол эргэлзээд л ...?