Жүжигчин О.Дөлгөөний хувьд үзэгч олноос үргэлжийн урмыг үг сонссдог залуу уран бүтээлчийн нэг. Амьдралын хувьд ч энд тэнд хэл аманд ороод байдаггүй нэр цэвэр бүсгүй. 

Өнгөрсөн жилээс Америк улсыг гэр бүлийн хамтаар зорьж, жүжигчний мэргэжлээр номын дуу сонсож байгаа тэрбээр энэ зун амралтаа эх орондоо өнгөрүүлсэн юм. Харин амрахдаа зүгээр байсангүй. "Хувьсал" продакшний шинэ уран бүтээлд тоглоод амжсан тэрбээр жүжигчин Урнаатай нэлээд зузаан эгч дүүс болоод буцжээ. 

Өмнө тэрбээр жүжигчин Ундармаатай "Single Ladies" кинонд тоглон сайн хамтрагчид болсон бол энэ удаад Драмын гэх Урнаатай баг болон ажиллаж үүндээ ч сэтгэл хангалуун буцсан байна.