АТГ-аас “Монре даатгал” компанийн Нөхөн төлбөрийн албаны дарга А-г албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн.

Тэрбээр албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх замаар удаа дараагийн үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх хэрэгт буруутгагдан, шалгагдаж байгаа юм.

“Монре даатгал”-ын Нөхөн төлбөрийн албаны дарга А нь замын цагдаагийн албан тушаалтнуудтай хамтран үйлдсэн байж болзошгүй хэмээх АТГ-аас мэдэгдлээ.

niigmiintoli.mn