Өнгөрөгч оны наймдугаар сард 13 настай охин "Очир" төв гэх газар бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан билээ. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн ч "Очир" төв гэх газар нэрээ сольж, доод давхартаа "Bar", караоке хүртэл ажилуулж эхэлсэн сурагтай.

Олон хүмүүс тус газрыг хаалгахыг шаарддаг ч хууль хэрэгждэггүй өнөөгийн нийгэмд бяцхан охин амь насаа алдсан тэрхүү газар улам өргөжин үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.

Тэгвэл уг асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагуудтай уулзалт хийх үедээ БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Очир" төвийн үйл ажиллагааг зогсоож, хаах үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр уг асуудлыг шийдвэрлэхэд нэг сарын хугацааг өгсөн байна. 

www.Seen.mn