ЗГХЭГ-аас яам, агентлагуудад шалгалт хийсэн. Мөн Төрийн ордонд ч шалгалт явуулж, Төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг улам чангатгасан юм. Ингэхдээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүд болон бүх хүний бичиг баримтыг тогтмол нягталж, гар тээш зэргийг ренттген төхөөрөмжөөр гаргаж, архи согтууруулах ундаа, хориотой бараа бүтээгдэхүүн авч яваа эсэхэд хатуу хяналт тавьж байна. 

Мөн Төрийн ордонд нэвтрэхэд хувцаслалтад онцгой анхаарч, ордны хаалга тус бүрд хувцаслалтын зураг наасан байна. Түүнчлэн Ерөнхийлөгчтэй холбоотой арга хэмжээнд оролцохоор Төрийн ордонд нэвтэрч байгаа бол заавал зангиа зүүхийг шаардлагатай аж. 

Хэрхэн яаж хувцаслахыг доорх зургаас харна уу. 

Харин биеийн тамирын, чөлөөт амралтын, ажлын болон этгээд загварын, нуруу, хэнхдэг ил гарсан, гэрэлтдэг нимгэн хувцас, өвдөгнөөс дээш богино банзал, бохирдсон хувцастай иргэд, ажилтнуудыг нэвтрүүлдэггүй. Түүнчлэн сорочкон цамц эрээн бол нэвтрүүлэхгүй байхаар болжээ. 

ЗГХЭГ нь Төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна.