Сүүлийн үед бидний өдөр тутмын хэрэглээ болсон зүйлийн нэг бол гар утас. Гар утсаар суурь станцын сүлжээгээр дамжуулан байршлаас үл хамааран харилцаж болно.

Гар утас нь мэдээллийг өндөр давтамжийн цахилгаан соронзон орны тусламжтайгаар суурь станцтай харилцан дамжуулдаг. Өндөр давтамжийн цахилгаан соронзон орон нь ерөнхийдөө антеннаар цацаргагдана. Чөлөөт орон зайд долгион нь гэрлийн хурдаар тархах ба ингэж энерги ба мэдээлэл алс холд дамжигдана. Энэхүү шинж чанар нь ялангуяа орчин үеийн харилцаа холбоонд ашиглагддаг. Жишээ нь: радио, телевизор, гар утас болон утасгүй компьютерийн сүлжээ – WLAN гэх мэт.

ар утасны ялгаруулах долгион нь ойролцоогоор 450 – 2700 MГц-ийн давтамжтай ба энэхүү долгион нь өндөр давтамжийн (100кГц – 300гГц) цахилгаан соронзон орныг үүсгэнэ. Өндөр давтамжийн цахилгаан соронзон орон нь тархалтын чиглэлд байрлах объектоос ойж, эсвэл шингээгдэж болно. Аль механизм зонхилох нь тухайн объектын материаллын шинж чанараас хамаарна.

Өндөр давтамжийн орон нь биед шингээгдсэний улмаас дулааны нөлөөллийг үзүүлдэг. Гар утасны үүсгэх өндөр давтамжийн орны эрчим хүчний хэсэг нь арьс болон бусад өнгөн хэсгийн эд эсүүдэд шингээгддэг ба тархины болон биеийн бусад эрхтэнд температурын маш бага өсөлтийг бий болгодог. Эд эсийн халалт нь өндөр давтамж – энерги, хүний биеийн хоорондох харилцан үйлчлэлийн гол механизм юм.

Нэгэнт гар утас, телевизор, компьютер зэрэг өдөр тутмын хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүдээс ялгарах цацрагийн хэмжээг бууруулж, эсвэл ор үндэсгүй байхгүй болгох боломжгүй. Цацрагийн хэмжээг буурууллаа ч гэсэн үүнд ихээхэн хөдөлмөр, цаг хугацаа шаардагдана. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь хамгийн чухал алхам.

Тэр дундаа хүүхэд багачуудын хэрэглээ билээ. 

Үүний хамгийн энгийн жишээ нь гэхэд сургуулийн барилга дээр барьсан үүрэн холбооны оператор компаниудын антенна юм. Эдгээр нь хэдийгээр цацраг хэмжээ бага, хохирол учруулахгүй гэж тайлбарлаж байгаа ч. Тэртээ тэргүй хангалттай цахилгаан соронзон орон дунд байгаа хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй. Тиймээс сургуулиудын дээр байгуулсан антенна авахыг шаардаж байхад эдгээр компаниуд өмнөөс нь утасгүй интернэтгүй амьдар хотоос чинь гарна гэх байдлаар тайлбар өгч байгаа аж. 

Одоогоор нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын 24 сургуулийн дээвэр дээр 39 антенна, 12 цэцэрлэгийн дээвэр дээр 12 антенна байршдаг гэх тооцоо байна. Сургуулийн захиргаанаас тухайн үүрэн компаниудад хоёр сар тутамд албан бичиг хүргүүлэн эдгээр антенна авахыг хүсдэг ч тодорхой хариу өгөхгүй байсаар өдийг хүрчээ. 

Үүрэн холбооны компаниуд сургуулийн дээвэр дээр байршуулсан антенна нь олон улсын шаардлага хангасан, бусдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй хэмээн хотын удирдлагуудад тайлбар хийжээ. Харин нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зүгээс сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр антенна байрлах шаардлага байхгүй гэсэн тайлбар өгч байна. 

Үүрэн холбооны компаниудаас эдгээр нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хэрэв үүнийг нүүлгэн шилжүүлвэл дагаад их хэмжээний зардал болон урсгал ажлууд их орно гэсэн үгээр өдийг хүртэл өөрсдийн ажлаа хайцаалсаар иржээ. 

Ямартаа ч энэ мэтээр тайлбар хэлсэн ч хүүхдийн орчинд энэ мэт зүйлсээ даруй холдуулах хэрэгтэй болов уу. Ядаж л хүүхдүүдийнхээ төлөө энэ ажлыг хийгээсэй. 

С.Отгон