Муу үг хүчтэй болхоор элдвээр хэлэхгүй байхыг хүсье! Учир нь яахаа мэдэхгүй зөвлөгөө авахыг хүссэндээ бичсэн болохоос хар хэл ам хүрэхийг хүсээгүй шүү.
Би ээжтэйгээ хоёулханаа амьдардаг аав минь өөд болчихсон. Ээж минь хүнд өвчтэй учраас ажил хийх боломжгүй. Гэхдээ эх хүний үрээ гэсэн тэвчээр гаргаж энэ амьдралын төлөө хоёр идэхгүй хоосон хонуулахгүй зүтгэдэг. Одоо би оюутан. Маш их хичээж сурсан учраас ээж минь төлбөр мөнгө гэж санаа зовдоггүй. Гэхдээ би тийм ч сайн охин байгаагүй. Их зовоодог байсан. Сүүлийн 2 жилд би маш их өөрчлөгдсөн. Огт гарахаа ч больж хэрэг төвөг тарилгүй ээжийнхээ санааг амраасан. Гэтэл миний их хүндэлдэг хүн надтай холбоо тогтоосон би их баярлаж байсан л даа их ухаантай хүн гэж.

Гэтэл анхнаасаа бүтэхгүй ухааны юм ярьдаг байсан хэрнээ уулзсаар л байсан. Би гэж тэнэг анхнаасаа сайн байсан аа хэлж ашиглуулах боломжоо тавиад өгчихсөн. Харин ухаан муутай эмэгтэй хүн яадаг билээ гэдсээ тэврээд л үлдсэн. Тэр хүнийг би зовоохыг хүсээгүй болхоор ахин нэгэнтэйгээ холбоо барихгүй байцгаая гээд амлалт аваад би өөрөө явчихсан. Учир нь хүүхдээр шалтаглан тэр хүнийг хажуудаа уяхийг огт хүсээгүй.

Анхандаа байж болох ч сүүлдээ тэр хүнд л хэцүү гэж бодсон учраас би ийм шийдвэр гаргасан. Тэр хүнд хайртай болхоор яваг гээд явуулчихсан. Харин би хүүхдээ хэзээ ч авахуулж, алж чадахгүй. Надад дахиад нойтон сормуустай амьтан үнэрлэх эрх нь ч байхгүй болчих юм билүү. Ээждээ энэ талаар хэлж чадаагүй ээ. Ээж маань намайг бодвол ширүүн хүн гэдгийг би мэддэг болхоор хэлэхгүй. Бүр сүүлд төрөхийн алдад хэлдэг юмуу л гэж бодож байна.

Гадаадад сурдаг болхоор мэдэх боломжгүй лдээ. Манай сургууль хүүхэд зөвшөөрдөг би судлаад үзчихсэн. Төгсөх ч ер нь болоогүйлдээ. Би энэ хүртэл өөрөө шийдчихсэн. Тээж төрүүлэх хүртэл төлөвлөчихсөн харин үүнээс хойш мэдэх юм алга яаж амьдрах аж төрөх санаа алга үүнээс цааш яахаа мэдэхгүй байна. Надад зөвлөгөө хэрэгтэй байна. Ярилцаж зөвлөлдөх хүн байхгүй болхоор л зөвлөгөө авахаар зориг гарган бичлээ. Энэ хүртэл уншсанд баярлалаа