Сайн байцгаана уу? Би 2 настай 2 ихэр хүүтэй. 27 настай. Одоогоос 3 жилийн өмнө хүүхдүүдийнхээ аавтай танилцаж яагаад ч юм их л хурдан дасаж дотноссон.

Уг нь би хүнтэй тийм амархан дотносож нүүр өгдөггүй хүн л дээ.. өмнө нь ч нээх хүнтэй үерхэж байгаагүй. Тэгэхдээ xайртай хүн байсан ч бүтээгүй.. Нөхөр маань эхэндээ их л эелдэг сайн залуу байлаа. Өглөө өдөр шөнөгүй надтай уулзахаар ирдэг. Архи тамхи хэрэглэдэггүй, Яг л бүр намайг гээд л зүтгэдэг тийм нүдэнд дулаахан даруухан залуу байсан.

Гэвч удалгүй хамт амьдраад янз бүрийн зан нь илэрч эхэлсэн. Тэгэхэд би 2 хүүгээ тээж байсан болохоор за гайгүй болох байлгүй дээ гээд тэсээд л байлаа. Xардалт гэдэг бол бүр тэр хүнд өвчний шинжтэй болчихсон. Жирэмсэн байхаас эхлээд л одоог хүртэл хардана. Заримдаа бүр тэсэж тэвчихийн аргагүй ажил хийхийн аргагүй харддаг. Тэгээд сүүлдээ мэр сэр гар хүрдэг болов.. Гар хүрэхээр нь бүр уур хүрээд мөчөөгөө өгөхгүй чаддагаараа хэрэлдэнэ, өөдөөс нь бас сарвайна, мэдээж эмэгтэй хүн яаж дийлхэв дээ тэгээд зодуулна.

Эхэндээ ээж аавдаа хэлдэггүй хэнд ч хэлдэггүй байлаа. Яагаад гэвэл ээж аав 2 маань надад л бүхнээ зориулдаг хүмүүс намайг их л сайн хүнтэй учраад сайхан амьдарч байгаа гэж боддог. Тийм болхоор нь би хэлж зүрхэлдэггүй байсан. 2 сарын өмнө яг ээжийг минь хөдөөнөөс ирэх үеэр намайг хардаж аймшигтай зодож нүдэж хөөж гаргав . Тэр үед нь би ээждээ хэлээд анх удаа сална гээд 2 хүүхдээ аваад гарсан. Төд удалгүй уйлж дуулаад гуйгаад дахиж тэгэхгүй, сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авна гээд ам өчиг бичиж өгөөд эвлэрлээ.. Тэгээд уржигдархан ялихгүй ам мурийж хэрэлдээд намайг бүр үнэхээр аймаар бараг хэвтэрт ортол зодсоон.

Одоо хөхрөөгүй газар байхгүй хөндүүргүй газар байхгүй.. Тэгээд би одоо бүр бат шийдсээн энэ хүний гарт үхсэнээс салая гээд. 2 хүүгээ хөдөө эмээ өвөө рүү нь явуулсан. Ээж аавдаа ч хэлсэн... Ер нь хүн архи тамхи хэрэглэдэггүй хүүхэн шуухан гэдэггүй гээд сайн хүн байдаггүй юм байна...

Зүгээр л сэтгэцийн өвчтэй хардах дэмийрэлтэй тийм л хүнтэй учирсан байна лээ би.. хүүхүүддээ тэтгэмж тогтоолгох, байр савны асуудал гээд хаана яаж ханддаг вэ. /Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй/