sochi

ОХУ-ын Сочи хотноо болох "Сочи 2014" өвлийн олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчид олимпийн тосгонд байрласан бөгөөд өчигдрөөс албан ёсны үйл ажиллагаанд оролцож эхэлжээ.

Энэ сарын 2-нд буюу өчигдөр өглөө Монгол, Шинэ Зеландын багийн тугийг олимпийн тосгонд өргөх ёслолын үйл ажиллагаа явагдсан аж. Олимпт оролцож буй нийт тамирчдаас хамгийн эхэнд нь  Монгол, Шинэ Зеландын далбааг мандуулж байгаа юм.  Энэхүү ёслол нь тодорхой дэг жаягийн дагуу явагддаг албан ёсны үйл ажиллагаа бөгөөд тухайн орны ҮОХ, ОУОХ-ны албаны хүмүүс оролцдог.

Д.Ана