Аав Ээж 2 минь маш олон жилийн өмнө салж байсан юмаа тэгээд би гэдэг хүн ээжтэйгээ үлдсэн. Ээж минь намайг юугаар дутаахгүй аль болох миний хүссэн бүх зүйлийг өгдөг үнэхээр мундаг эмэгтэй.

Ухаан орсон цагаас минь эмээ гэдэг хүн надад бас миний хайртай ээжид маш дургүй байсан үргэлж хөөдөг ээж минь харанхуй шөнө намайг дагуулаад хаана ч хамаагүй хөтлөөд алхаал алхаал бүр шөнө дунд гэртээ дагуулж ордог байсан тэр үеэс аав гэдэг хүнийг үзэн ядаж эхэлсэн байхаа. Хамаан садан минь аав дээр очоод амьдар гээл тоглоомоор үргэлж шоголдог байсан. Олон жил өнгөрч эмээ надад хайртай болж би ч эмээгээ уучилж одоо бол маш хайртай.

Энэ олон жилийн дараа аавыгаа маш их санаад байх юмаа амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй мөртлөө заримдаа дэндүү их санах юм. Жилийн өмнө аав минь надад уулзах санал тавьсан би зөвшөөрөөгүй. Харин одоо уулзмаар ч юм шиг байх юм. Би одоо 23 настай