Авто замын түгжрэлийн нөхцөл байдал, зам гүүрийн засвар бүтээн байгуулалттай холбоотой хаагдсан замын ажил болон хэрхэн зохицуулалт хийх талаар НАЗХГ, ЗЦА, НТГ-ынхан оролцож иргэдэд мэдээлэл өгсөн юм. 

Яармагийн гүүрний хувьд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хугацааг шахах үүднээс техник хэрэгсэл, ажилчдын тоог нэмжээ.

Тус гүүрний замыг есдүгээр сарын 15-наас хэсэгчлэн хаах юм байна. Өөрөөр хэлбэл, гүүрний урд хэсгийг хаах үеэр хойд хэсгээр нь хөдөлгөөнийг нэвтрүүлэх бол хойд хэсгийн засварыг хийх үеэр урд хэсгээр зорчуулах нь. Тиймээс энэ хэсгийн замд түгжрэл үүсэх магадлал өндөртэй тул нисэх онгоцны буудал явах иргэд 1-2 цагийн өмнө гарахыг зөвлөж байна. Мөн гүүрийн хөдөлгөөнийг бүрэн хаахгүй болохыг НАЗХГ-ын дэд дарга НАЗХГ-ын дэд дарга Б.Индра тайлбарлалаа.