Сайн байцгаана уу энэ захидалыг уншиж байгаа эрхэм бүсгүй танд энэ ѳдрийн мэндийг хүргэе. Намайг Б... гэдэг. Би СХД ийн ...р хороонд 3 хүүхдийн хамт амьдардаг 33 настай ээж юм. Би 1985 оны 3р сарын 12нд айлын 2дох хүүхэд болон мэндэлсэн билээ. Аав минь цагдаагийн хүн байсан архи их ууна ээж минь аавыг минь архи их уулгахгүй гэж зэрэгцэж ѳмнѳѳс нь орж уусаар байгаад ээж минь ч их архи уудаг болсон юм. Аав ээж 2минь архи уухаараа хоорондоо их зодолдоно аав ээжийг их зодноо тэгэхээр ээж минь аавд ууралсан уураа ах би 2 дүү бид 4т их гаргана ингэж байсаар намайг 6-р ангид байхад аав минь бурхны оронд одсон юм. Аавыг ѳнгѳрснѳѳс хойш манай гэр бүүр хѳл толгойгүй юм боллоо ээж дээр янз бзрийн ах нар архи барьж ирж их ууна(гудамжинд биш айлд тухтай уух гэж л тэгдэг байсан байх) аавын эгч хүргэн ах 2 бид нарт туслах гэж их хичээнэ байр тогны мѳнгийг тѳлнѳ хоол унд бэлдэж ѳгнѳ гэхдээ ѳѳрсдѳѳ Улаанбаатарт биш Дарханд байдаг хүмүүс болохоор байнга эргэж тойроод байж чадахгүй. Ах дүү нар болон намайг ээж минь огт тоодоггүй байлаа гэртээ байна уу гадаа байна уу хаана байна ердѳѳ ч хамаагүй байдлаар амьдарсаар 8 р ангид байхад минь хойд аавтай болголоо. Би айлын ганц охин ах минь хойд аавтай арай том болчихсон болохоороо зодолдоод байдаг болохоор Дархан луу эгчийнх рүү явуулчихсан 2 эрэгтэй дүү маань гэртээ байхаасаа байхгүй нь их бил хойд аавын гарын шүүс болдог байлаа. Олон жил шоронд байсан хүн болохоор намайг янз бүрээр их шийтгэнэ гяндан хүлэлт гэдэг хүлэлтээр хүлж харанхуй ѳрѳѳнд хонуулна, паарнаас уяж зодно дүү нараа зодуулахгүй гэж ѳмнѳѳс нь их хэрэг үүрч зодуулна гээл би их л зодуур амссан юм. Одоо бодоход тэр үед одоогийнх шиг ингэж хүүхдийн эрх энэ тэр гэдэггүй байсан байхаа. Лав намайг хэзээ ч хүн ѳмѳѳрч байгаагүй юм. Гэр орондоо ч тэр ангидаа ч тэр их гадуурхагддаг байсан болохоор 10 р ангиасаа сургууль завсардлаа тэрнээс нь жилийн ѳмнѳ аавын маань үлдээсэн 1-р хорооллын 2 ѳрѳѳ байрыг маань хойд аав ээж 2 зараад хороололд хоосон хашаанд 4 ханатай жижиг гэр барьж амьдардаг болсон байсан юм. Энэ үеэс л миний буруу амьдрал эхэлсээн. Сургууль завсардсан анхаарал халамж байхгүй ѳсвѳр насны охин буруу хүмүүстэй нийлдэг боллоо. Хэдэн хоногоор заримдаа бүүр сараар гэртээ орохгүй гадуур явна яг ѳѳртэгѳѳ таарсан гэр орны анхаарал халамж муутай хэдэн охидуудтай нийлнэ. Хорооллын хэдэн баранд ороол ширээнд ч суухгүй зүгээр л бүжиглэнэ тэгээд л хүмүүстэй танилцаад хамт сууна дайлуулна,хамт хононо.
Ийм маягаар амьдарсаар нэг ѳдѳр нэг найзын маань танил гээд нэг ахтай танилцлаа 19 настайдаа. Тэр ах энд ингэж байж байхаар гадаадад ѳндѳр цалинтай зѳѳгчийн ажил хийх үү л гэлээ. Би ч тэр л айлаас явж байвал хаана ч байсан хамаагүй гэж боддог байсан болохоор уухайн тас зѳвшѳѳрлѳѳ ингээд гадаад паспорт энэ тэрээ хѳѳцѳлдѳѳд 3 найзтайгаа 4 лээ явах боллоо. Яг маргааш явна гээд бид 4 хороололд нэг жижигхэн буудалд байж байхад бид нартай нийлээд нээх удаагүй нэг найзыг минь ээж ах 2 нь ирж барьж авсан юм. Гэрээсээ гардаггүй хүүхэд нь сүүлийн хэдэн сар бид нартай нийлээд гэр орноосоо оргож босоод ээж ах 2нь араас нь их хѳѳцѳлддѳг тагнаж мѳрдсѳѳр байгаад олоод ирдэг хүмүүс байсан тэр үед тэр хүмүүс ирээд бид нарыг юу яриад байгаан хаашаа явах гээд байгаан гээл том хүмүүст хэлээд хориглуулсан бол гэж заримдаа их л гомддог юм. Ингээд 3 лаа Эрээн лүү явлаа хил гараад нѳгѳѳ ах ойр ойр визээ сунгуулдаг болохоор пасспортыг чинь захирал нь авнаа гээл авчихлаа тэгснээ та 3 г ѳѳр ѳѳр салбарт хувиаралсан нэг дороо ажиллавал нийлээд дэмий тэнээд ажлаа хийхгүй гээд салгаад аваад явлаа.ингээд би эрээнд биеэ үнэлэгч болсон юм даа. Бүх юм эзний мэдэлд байна шавар тагзанд байна ѳдѳрт хэдэн ч хүн орж болно надад бэлэн мѳнгѳ ѳгѳхгүй эзэнд ѳгнѳ. Визний хугацаа болохоор замын үүд рүү гарч сунгуулна. Нэг хятад, 1 ѳвѳрмонгол хүн хамт явж визийг минь сунгадаг байлаа. Ингээд 2 сар гаран болоход азаар нэг монгол ахтай таарлаа би хэллээ ахаа надад туслаач гэж ингээд тэр ах надад тусалж би эх орондоо ирсэн юм. Монголдоо ирэхэд ээж маань ѳнгѳрчихсѳн ах маань хүний амь бүрлэгсэн хэргээр шоронд орчихсон 2 дүү минь 1 нь гудамжинд гарчихсан бага дүү минь асрамжинд явчихсан хойд аав нѳгѳѳ хашаа гэрийг минь зараад хаашаа ч юм арилаад ѳгчихсѳн байсан. Хурааж хуримтлуулсан мѳнгѳгүй сурч мэдсэн эрдэмгүй хүн чинь том эрэгтэй дүүгээ дагаал гудамжны гэх нэр зүүлээдээ. Зѳвхѳн архи уухын тулд хог ухаж наашаа гэсний ѳвѳрт орж явсаар 22 насыг хүрлээ. 22 нас хүрдэг жилээ том хүүгийнхээ аавтай танилцлаа орцны жижүүр хийдэг намайг бодвол амьжиргаатай архи дарс уудаггүй тийм хүн байв. Ингээд хамт амьдардаг болоод архи уухаа багасгаж 23 насандаа анхны хүүхдээ ѳлгийдѳж авлаа хүүхдээ гаргачихаад архи уухгүйг их хичээж байтал нѳхѳр маань гэнэт л хуучин эхнэр хүүхэдрүүгээ яваад ѳгѳв. Нялх хүүхэдтэйгээ орцны жижүүр хийж 2 жил орчим амьдарлаа энэ хугацаанд хааяа л бор дарсаа хүртэж байв. Гэтэл нэг ѳдѳр сѳхийн дарга гэх хүн ирж хүн цуглуулж архи уугаад байна гар гэв. Ингээд ээж хүү 2 ахиал гудамжинд гарлаа. Урин дулаан цаг байсан болохоор хэсэг л хүүхдээ дагуулж замарлаа. Тэгтэл Дарханд байдаг эгч минь намайг орцны жижүүр хийхээ болиод гудамжиндаа гарсныг сонсоод хайсаар байгаад ирж уулзлаа уйлж гуйсаар байгаад хүү бид 2 г аваад Дархан луу явлаа тэндээ очоод намайг оёдлын юманд сургаад ѳѳрѳѳ хүүг минь хардаг байв. Би ч эгчийнхээ итгэлийг алдахгүй гэж их хичээдэг байлаа тэгээд ямар ч л байсан нэг оёдлын юманд сууж дуусаад хүүгээ аваад улаанбаатартаа эргэж ирлээ. Оёдлын үйлдвэрт ажилд ороод хүүгээ 24 н цэцэрлэгт ѳгѳѳд нийтийн байранд жижиг ѳрѳѳ түрээслээд нэг хэсэг овоо хүн шиг амьдрав. Тэгж явж байгаад дүүгийнхээ найз гэх хүнтэй хамт амьдардаг болж жирэмсэн боллоо дураа хүрэхээр ирж байчихаал дургүйгээ хүрэхээр алга болоод гороонд явчихдаг хүнтэй байсаар 2 хүүхдийг нь тѳрүүллээ. Бага дүү минь хүнтэй суучихсан эгч ах нарыгаа бодвол гагнуурчин мэргэжилтэй мэргэжлээрээ ажилладаг бас амьдралд хѳлѳѳ олчихсон амьдарч байгааг нь бид нар хэн ч мэдээгүй яг үнэндээ дүүг битгий хэл ѳѳрсдийгѳѳ яаая гэж амьдарч байгаа хүмүүс л байсан юм тэгсэн дүү маань над дээр ирж уулзлаа. Ингээд би дүү бэр 2 ынхоо ачаар хашаа байшинтай болж хүүхдүүдийнхээ ааваас бүүр мѳсѳн холбоогоо тасалж амьдарч байгаа. Ах минь хоригдож байх хугацаандаа дахиж хэрэг хийсэн тул ял нь нэмэгдсэн том дүү маань элэгний цирроз гэдэг ѳвчнѳѳр 3 жилийн ѳмнѳ нас барсан би гурван хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зѳѳгѳѳд гэрээрээ хувцасны захиалага аваад байж байдаг. Сайн дүү сайн эгчийн буянд гудамжны бѳбѳѳчин гэх амьдралаас ѳѳрийгѳѳ татаж авсан ийм л эмэгтэй байна. Би хүүхдүүддээ маш их анхаарал хандуулдаг хэдий миний хүүхдүүд дутуу хайраар ѳсч байгаач гэсэн бүүр илүү ихээр 2 хүний хайраар хайрлах ёстой гэж боддог тийм л нэг ээж байна. Одоо бол үйлчлүүлэгч нараа олчихсон учраас эгч дүү 2оосоо аль болох тусламж авахгүйг хичээдэг ч тэр хэд маань бид нарт их анхаарал тавьнаа. Энэ хүмүүс байгаагүй бол би ѳнѳѳдѳр гудамжинд хүүхдүүд маань асрамжинд юм уу эсвэл надтай хамт гудамжинд ирээдүйн бѳбѳѳчин болж л хүмүүжих байсан байхдаа гэж хааяа бодохоор үнэхээр аймар байдаг шүү. Эцэст нь хэлэхэд хайраас хайр л үүснэ үр хүүхдээ хэзээ ч битгий хайраар дутаагаарай ээжүүдээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.