Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан 168 орны 1.9 сая иргэнийг оролцуулсан судалгаа хийжээ. Уг судалгаагаар дэлхийн нийт хун амын дөрвөн хун тутмын нэг нь хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй хэмээн гарчээ.

Харин Уганда улсын иргэд хамгийн эрч хүчтэй, идэвхтэй хөдөлгөөн хийдэг арван орны тэргүүн байрт шалгарсан байна. Хөдөлгөөн бага буюу хамгийн залхуу иргэдтэй орны тэргуүнд Кувейт улсыг нэрлэжээ.

АНУ уг жагсаалтын 143, Их Британи 123, Сингапур 126, Австрали 97, Энэтхэг 117, Филиппин 141, Бразил 164-д эрэмбэлэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар Кувейт, Саудын Араб, Ирак зэрэг улсын хүн амын талаас илүү нь хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй аж.

Долоо хоногт 150 минут идэвхтэй хөдөлгөөн хийхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Тодруулбал, долоо хоногт 1.5 цаг спорт зааланд тоглох нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх юм. Хөдөлгөөний дутагдлаас болж чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчинтэй болох эрсдэлтэйг судлаачид тогтоосон байна.

Ихэнх улсад эмэгтэйчүүд эрчуүдээс бага хөдөлгөөн хийдэг бөгөөд ядуу буурай орнуудын иргэд хөгжингүй орноос хоёр дахин идэвхтэй хөдөлгөөн хийдэг гэдгийг энэхуү судалгаанд дурдсан байна. Дэлхийн эрүул мэндийн байгууллага 2025 он гэхэд хөдөлгөөний дутагдлыг 10 хувиар бууруулах зорилт тавиад байгаа аж

Г.Ням

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин