Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Н.Ганхуяг нар 1990-ээд оны үед хамтран “Чиний үгүйд”, “Хавар” нэртэй дуунуудаа дуулж олны таашаалд хүрч байсан. Хөгжмийн зохиолч Д. Цогдэлгэрийн аялгуу,  яруу найрагч С. Цогтсайханы шүлэг “Чиний үгүйд” дууг дуучин Э. Хосбаяр шинэчлэн дуулжээ.  “Гоодаль”, “Аавыгаа байхад” зэрэг дуунуудаараа танигдах болсон энэ залуу бол “My Voice” тэмцээний гран при шагналт дуучин юм.  Хуучны дууг сэргээж дуулах нь шинэ дуу дуулахаас ч хэцүү.  Сайн дуу гэдэг сайн дуучинтай учрах болгондоо шинээр мэндэлдэг ажгуу. Ингээд та бүхэндээ Э. Хосбаярын дуулснаар “Чиний үгүйд” дууг хүргэж байна. Өөрийн гэсэн өнгө аястай, өвөрмөц хоолойтой энэ дуучны энэ уран бүтээл зохиогчийн эрхийн зөвшөөрлийг албан ёсоор авсан гэдгээрээ онцлогтой юм байна.