"Stand comedy" хэмээх шинэ төрлийн хошин урлагийг Монголчуудад танил болгож Б.Батбилэг гэх залуу "Ub comedy" клубыг анх үүсгэн байгуулж байжээ.

2014 онд үүсгэн байгуулагдсан тус клубын явуулдаг үйл ажиллагаа магтаал, шүүмжлэлийг багагүй дагуулдаг ч хэдийн Монголчуудад танил болсон юм. Б.Батбилэг анх "Авъяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэгт оролцож байжээ. Гэвч тус нэвтрүүлгийн шүүгчид уг урлагийг ойлгоогүй юу? Батаагийн чадвар дутсан уу? хэний ч таалалд нийцэлгүй "Улаан" баззер аван хасагдаж байжээ.