Сэтгэл санаа тогтворгүй ажил хийхэд хэцүү байна. Би найз залуутайгаа үерхээд 5 сар болж байна. Гол асуудал нь би түүнд хүүхэдтэй болсон гэж хэлээд 2 сар болж байсан чинь болоогүй гэдгээ мэдсэн.

Тэгээд хэлтэл түүнээс хойш нэг л хөндий болчихлоо. Дөнгөж үерхэж эхлэж байж хүүхдийг нь гаргамааргүй байна. Тэглээ гээд хайр сэтгэлд хүүхэд тийм нөлөөтэй гэж үү. Бид хоёр бие биенээсээ хол байдаг юм. Тэгтэл одоо 3 өдөр дараалж ууж байна гээд утсаа авахгүй мсж л хааяа бичих юм. Ийм зүйлийг хүндээр тусгаж аваад байгаа шалтгаан нь юу юм бол. Эсвэл тэрэнд ямар нэгэн асуудал байна уу. Одоо би яах ёстой бэ. Зөнгөөр нь орхих уу. Залгаж уучлалт гуйх ёстой юу. Нуршсан бол уучлаарай