Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ.

Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшлийн хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийн нэг болсныг иргэд таатай хүлээн авч байгаа билээ. 

Харин өнөөдөр “UBIKE” төсөл өргөжиж үйлчилгээ үзүүлэх дугуйн тоогоо нэмлээ.  Уг төслийг yийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Никель Ганбаа” ХХК нь 100ш дугуйг үйлчилгээндээ нэмж нэвтрүүлж байгаагаа хэрэглэгчиддээ зарлав. Энэ үеэр өнгөрсөн хоёр сарын хугацаанд дугуй түрээсийн үйлчилгээг соёлтой, боловсон хэрэглэсэн, байнгын үйлчлүүлэгчдэдээ урамшуулал олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.