Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Эрчүүдээсээ лавлаж асуух зүйл байна. Нөхөр бид 2 амьдраад 3 жил болж байна 1 хүүтэй.

Манай хүний ааш зан сүүлийн үед их өөрчлөгдөөд маш их өөр бухимдалтай болоод байна. Намайг писдаа нтр гэж хараадаг болсон өмнө нь тийм ааш зан огт гаргаж байгаагүй хүн. Тэгээд өдөр ганц нэг залгахаар машин барьж явахад ядаргаатай юм дараа болий гээд тасалдаг тэгж уурладаг болсноос хойш би залгахаа больсон надруу ч гэсэн бараг залгадагүй гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүн руу юу ч асуух гэж залгахав дээ.

Хонууд өнжүүдээр бол явдаггүй архи тамхи хэрэглэдэггүй найзуудтайгаа сүүлийн үед ерөөсөө уулзахаа больсон. За тэгээд секс нтр бол мэдэхгүй ээ 3-4 хоноод 1 хийдэг бараг хийсэн гэж нэг оромдсон болоол өнгөрдөг үнсэлт тэврэлт бараг юу ч байхгүй. Хайргүй болсон юм болуу гэж бодохоор хэрэлдсэн юмуу гомдоосны маргааш нь хайртай шүү бага багаар засарнаа уучлааарай гээд бөөн юм бичнэ. Би энэ хүнийг ерөөсөө ойлгодоггүй ээ эсвэл ганцаараа амьдралаа авч яваад өр зээл лизинг гээд бухимдаад байгаа юм болуу яаж харилцаагаа урьдынх шигээ болгох вэ?

Жич: Сүйн бөгж бэлэг сэлт ядаж төрсөн өдрөөрөө нэг ч бэлэг авч үзээгүй. Заримдаа бүр үнэхээр их гомдоод байх юм. Энэ хүнийг гэсэн миний сэтгэл улам л цаашилж байна даа…