Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байх боловч 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, эрс сэрүүсэн, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.